Бидний тухай

Шийдвэр ХХКомпани нь 1997 оны 9-р сард байгуулагдсан бөгөөд 2001 оныг хүртэл жолооны В ангилалын жолооч бэлтгэх курсыг ажиллуулж байсан болно.  Ингээд 2001 оноос 2007 оныг дуустал автомашины ил зогсоолболон автозасвар ажиллуулж байгаад 2008 оны 01-р сараас дахин автомашины В ангилалын жолооч бэлтгэх курсыг ажиллуулж байгаа болно.

Одоо уг жолооны курс нь БЗД-н 13-р хорооллын Алтан Өргөө хотхонд үйл ажиллагаагаа явуулдаг. Замын Хөдөлгөөний Хууль Дүрмийн хоёр багш, жолооны дадлагын багш 16, жолооны сургалтын 16 автомашин, ЗХД-н кабинет, өөрийн автодромтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Кабинетдаа ЗХХД-н болон техникийн хичээлийн зурагт хуудас, үзүүлэн байрлуулан тохижуулсан ба нэг удаагийн ээлжинд 50-60 хүртэлх сонсогч хичээллэх боломжтой. Жолоодлогын дадлагаа автомат/механик Хьюндай Соната-6, Сонатай-7 маркийн суудлын авто машинууд болон Hyundai Mighty Gold маркын 5 тоннын ачааны машин, Daewoo Bus маркийн автобус, MT-20 маркын ковшоор явуулдаг.

Манай хамт олон: